Засгийн газар
33 мин өмнө
209
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн ажилтнуудын эрхийг хуулиар хамгаалахаар зорьж байна

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Эрүүл мэндийн ажилтнууд зуны амралтаараа хүртэл хар ажил хийж амьдралаа залгуулах хэмжээний санхүүгийн боломжгүй байна. Амралтаараа хаана, ямар ажил хийх нь хүний үндсэн эрхийн асуудал. Тэгэхээр эрүүл мэндийн ажилтнуудын энэ эрхийг хязгаарласан зохицуулалт хуульд байхгүй.

Харин эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийг санаачилсан. Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөлийг бууруулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг зохицуулах, цалин хөлсийг бүрэн тооцож олгох зэрэг асуудлыг тусгахаар ажиллаж байна. Тухайлбал, одоог хүртэл эмнэлгийн ажилтнуудын жижүүрт хоносон цагийн хөлсийг хагасаар тооцож олгодог асуудал бий.

Үүнийг хуулиар шийдвэрлэх шаардлагатай. Мөн уг хуулийн төсөлд Үйлдвэрчний эвлэлийн зарим гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байгаа бөгөөд Т.Мөнхсайхан тэдний болгоомжлолыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүний хэлснээр, уг хууль нь Үйлдвэрчний эвлэлийн одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай огт хамааралгүй гэдгийг хэллээ.