
УИХ-ын гишүүдээс Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа цөөн хүмүүсийн нэг нь М.Нарантуяа юм. Тэрээр
"УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараавал үнийн өсөлт нэмэгдэж, эдийн засаг хүндрэлд орно гэж байна. Миний хувьд харин ч бэлнээр тарааснаар амьжиргаа муудсан үед бага ч гэсэн хувь нэмэр болж, ногдол ашгийн бодит үр дүн болно гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын танхимд байнга л иргэдийн зээлийн асуудал яригддаг. Нэг айл ч гэсэн жижиг өрөө дараг, түлш түлээгээ аваг. Маш олон хүний жижиг асуудал шийдэгдсэнээр нийгмийн том суудал шийдэгдэх хүч болно гэж ойлгодог.
Сангийн сайд З.Мэндсайханы хэлснээр Засгийн газар, Оюутолгойтой ногдол ашгийн талаар гэрээ хэлэлцээр хийж байгаа юм байна" гэлээ.
Шууд үзэх:
