

Монгол Улсын ес дэх парламентын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрөөд явж байна. УИХ-ын гишүүний ажлын үр дүнг ирц, хууль санаачилалт болон хяналт, хэлэлцүүлэгт оруулсан хувь нэмрээр нь дүгнэдэг. Parliament.mn сайтад байршсан мэдээлэлд үндэслэн УИХ-ын гишүүдийн “хамгийн хамгийн”-ыг шалгаруулъя.
Хамгийн сайн ирцтэй гишүүн: А.Ариунзаяа
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нь намрын чуулганд төдийгүй парламент байгуулагдсанаас хойш 161 удаагийн хуралдаанд нэг ч удаа хоцорч, таслаагүй байна.
Хамгийн муу ирцтэй гишүүн: Х.Баттулга
УИХ-ын гишүүн Х.Баттулга нь парламент байгуулагдсанаас хойш 161 удаагийн хуралдааны 33-т нь суужээ. Одоогийн байдлаар намрын чуулганд нэг ч удаа суугаагүй байна.
Хамгийн олон хуулийн төсөл санаачилсан гишүүн: П.Сайнзориг
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нь парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш нийт есөн хуулийг бие даан санаачилжээ.
Хамгийн цөөн хуулийн төсөл санаачилсан гишүүн: С.Амарсайхан, Т.Доржханд, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр
Эдгээр гишүүд нь бие даан хуулийн төсөл санаачлаагүй бөгөөд тус бүр нэг хуулийн төслийг бусадтай хамтран санаачилсан байна.
Хамгийн олон гадаад томилолттой гишүүн: Х.Баттулга.
Тэрээр энэ удаагийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 37 удаагийн чуулганд “гадаад томилолттой” гэж бүртгүүлжээ. Х.Баттулга гишүүн гадаад харилцааны сайдаас ч олон удаа гадаад томилолтод явсан байна.
