

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны 36-р бага хурал 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны дарга болон тэргүүлэгчид, удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчилнэ.
Одоогийн дарга Х.Нямбаатар өчигдөр тэргүүлэгчдийн хуралд цахимаар оролцож, НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтэй илэрхийлсэн. Мөн өнөөдрийн бага хуралд цахимаар оролцож, тайлангаа тавих юм. Харин түүний оронд хотын дарга Б.Пүрэвдагва нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байна.
