

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр, Засгийн газар тодорхой асуудлуудаа гаргаж ирэх хэрэгтэй. УИХ Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг нь батлаад гаргаад өгчихсөн. Тэгэхээр бид өөрсдөө санаачлаад явах гэхээсээ илүү Засгийн газар энэ саналуудаа оруулж ирэх хэрэгтэй. Үүнийг үндэслээд тодорхой хэмжээний шийдвэрүүд гарах ёстой.
Баялагийн сан руу оруулах уу, ард иргэдийнхээ дансанд оруулах уу гэдгээ Засгийн газар хуульдаа өөрчлөлт оруулаад оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр зарчим л барих ёстой.
Би хувь хүнийхээ хувьд эдийн засгийн том онолыг хааяа нэг сөрчихвөл гэж үздэг. Инфляц нэмэгдэх хандлага харагдаж болно. Эдийн засагтаа хор байхгүйгээр орох хэрэгтэй.
Хувь хүний хувьд авъя л гэж байгаа. Ард иргэдийнхээ өнцгөөс бид харах хэрэгтэй. Монгол Улсын иргэн энэ мөнгөнөөс татгалзана гэсэн ойлголт байж болохгүй. Авъя гэсэн өнцгөөс яагаад харж болохгүй гэж.
Шууд дамжуулалт үзэх:
