

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Баялагийн сан дээр иргэн бүрийн дансанд хуваарилах нь зүйтэй гэх байр сууриа өмнө нь ч гэсэн илэрхийлж байсан. Гэхдээ түүнээс хойш 100 мянга гаруй иргэн саналаа өглөө. Өнгөрсөн баасан гарагт Баялагтаа эзэн хөдөлгөөнөөс орон нутагт иргэдийн саналыг авсан байсан. 2800 гаруй иргэний гарын үсгийн УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн байсныг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хувь хүний байр суурь гэхээсээ илүү институцын хувьд УИХ олонхоороо санал гаргадаг учраас маш нягт нямбай бид хэлэлцэх ёстой. Ногдол ашиг гэж байгаа зүйл яг ногдол ашиг уу. 2027 онд өгөх гэж байгаа нэг удаагийн төлбөр үү. Ямар графикаар тохирсон. Хэзээ орох, ямар нөхцөлтэй гэдгийг бид УИХ дээр тодруулах ёстой.
Үүний дагуу УИХ хэлэлцээд дэгийн хуулийн дагуу шийдвэрээ гаргах байх. Инфляцын хувьд энэ 3 их наядтай наядгүй инфляц өндөр байгаа.
Шууд дамжуулалт үзэх:
