Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.11.09 12:33
730
О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийг хэлэлцэхгүй байгаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хөрөнгө хураах хуулийн талаар мэдээлэл хйилээ.

Тэрээр, Иргэн н.Болдбаатар  төрийн албан хаагчийн буюу нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураадаг эрх зүйн орчныг бий болгоё гэсэн өргөдөл санаачлаад одоогоор 100 мянга иргэд нэгдээд байна. 

Миний бие 2024 оны хавар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах ёстой гээд нийтийн өргөдөл санаачилж байсан. Харамсалтай нь тоондоо хүрээгүй. Хүмүүс ойлгодоггүй байлаа. 2 жил энэ асуудлыг ярьж тууштай тэмцсэний үр дүнд ард иргэд ойлгодог болсон байна.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг Монгол Улсын Засгийн газарт ХЗДХ-ийн сайд байхдаа өргөн барьснаас хойш өнөөдөр 537 хоног өнгөрч байна. 

УИХ-д хуулийн төсөл өргөн баригдсан. 2025 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байсан хэдий ч хэлэлцээгүй. 2026 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байхад ч хэлэлцээгүй. Одоо 2026 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орчихсон байгаа ч хэлэлцэгдэхгүй байна. 

УИХ-ын даргад асуудлыг тавихад Засгийн газар энэ хуулийн төслийг өөрчилж өргөн барина гэсэн товтой байгаа учраас хэлэлцэж чадахгүй байна гэх хариу өгдөг. 

Шууд дамжуулалт үзэх: