

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
Тэрээр, Эд нарын зодоон дунд Монголын хувь заяа элэгдэж дууслаа. Тийм учраас сайхан зодолдоосой л гэж бодож байгаа.
АН-ын ах нар сонгууль дөхөхөөр үеийн үед бие биеэ маажаад, зодолдоод үр дүнд нь АН-ын суурь ганхдаг. Үүнд жигшил, зэвүүцэл төрдөг.
Сонгуулиар АН-ын гишүүд, дэмжигчид, МАН-ын битгий ялаасай гэж боддог маш олон хүмүүсийн итгэл найдвар явдаг. Тэгэнгүүт АН яг сонгууль бүрийн өмнө ийм юм хийдэг. Намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа зодолдоод эхэлбэл би юу хэлэх юм. Хэлэх үг олдохгүй байна. Арчаагүй гэдэг ганц үг орж ирж байна.
Шууд дамжуулалт үзэх:
