Засгийн газар
1 цагийн дараа
300
Ц.Идэрбат: Иргэдэд өвлийн идшээ аппликейшний зээлээр авах боломж бүрдүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өвөлжилтийн бэлтгэл ажил болон хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ онд годрон өвчний улмаас 25 мянган ямаа устгасан бөгөөд малчдад 5.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан. Одоогоор мал тус бүрийн тоог нарийвчлан гаргаж, нөхөн төлбөрийг олгохоор ажиллаж байна. Мөн 2026 оны төсвийн тодотголд ХХААХҮЯ-ны чиглэлээр 120 орчим тэрбум төгрөгийн төсөв орж ирсэн.

Хүнсний ногоо, махны нөөцийн тухайд лууван, манжин, сонгины нөөцлөлт дууссан, төмсний нөөц бараг дуусах шатандаа явж байна. Нийслэл нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдээ сонгон шалгаруулж, арилжааны банкуудаас зээл авах ажил үргэлжилж байна. Мөн өөрсдийн мөнгөөр мах нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүг нийслэлийн эх үүсвэрээр хөнгөлөхөөр ажиллаж байна.

Нийслэл болон ХХААХҮЯ хамтран арваннэгдүгээр сарын 20-ноос мах, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Энэ үеэр иргэд махыг Дэнжийн мянгын захын үнээр худалдан авах боломж бүрдүүлэх бөгөөд махыг жижиглэн савлаж худалдаална.

Мөн иргэдэд зээлээр мах худалдан авах боломж олгохын тулд арилжааны банкуудтай хамтран ажиллаж аппликэйшний зээлээр иргэдэд мах олгох ажлыг явуулна. Харин махны экспортыг хориглоогүй, өмнөх оноос экспортын хэмжээ буурсан ч бүрэн зогсоогоогүй гэдгийг онцоллоо.