

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: УИХ-ын 37 гишүүн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлыг сонсож, ерөнхий хяналтын сонсголыг 12-р сарын 15, 16-нд хийхээр товлосон.
Төрийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, аудит, шүүх хяналтын байгууллага дээр тодорхой асуудлыг бид ярьдаг.
Үүний цаана ямар асуудал байгааг иргэдэд нээлттэйгээр, ил тодоор хүргэхээр тус сонсголыг УИХ-ын 37 гишүүн санаачилж зохион байгуулахаар ажиллаж байгаа.
Шууд дамжуулалт үзэх:
