Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.11.11 11:44
305
П.Батбаатар: Бэлэн мөнгө авч тусгай зөвшөөрөл олгосон асуудал гарсан

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Энгийн зөвшөөрлийг 17, тусгай зөвшөөрлийг 22 хоногт шийдэх хуулийн зохицуулалттай байгаа. Гэтэл үүнийг 2, 3 сараас 230 хоногийн хугацаанд аж ахуй нэгж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулсан хэрэг гарсан. Иргэдийн мэдээлэл манай байгууллагад ирж байгаа. 

Хүнс, хөдөө ах ахуйн яам түүний харьяа байгууллага дээр хяналт шалгалт хийсэн. Ингээд дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Засгийн газрын хуралдаан дээр оруулсан. Мөн Чингэлтэй дүүрэг дээр бэлэн мөнгө авч тусгай зөвшөөрөл олгосон асуудал гарсан. Тус асуудалд 7-8 албан хаагч холбогдсон. Ингээд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймгийн зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар зөрчил гаргасан 20 гаруй албан тушаалтнуудын мэдээллийг Ерөнхий сайдад өгсөн. Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 

Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцоод Аймгийн удирдлагууд эргэн мэдээлэл өгөх чиглэлтэй байгаа. Цаашид тодорхой хяналт шалгалтын ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэг дээр хийж байна. 

Шууд дамжуулалт үзэх: