

ГХБНХ-ийн сайд Т.Аубакираас тодрууллаа.
Тэрээр, Манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй. Хэрэв би өөр улсын иргэн байсан бол, УИХ-д дэвшүүлэхээс эхлээд бүх шатны шалгалтаар орно. Улс төрд орсон хүний араас үг салах биш дээ. Араас янз бүрийн л зүйл хэлэх юм. Өөр улсын иргэн байсан бол би юу гэж төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах вэ дээ. Энэ бол худлаа мэдээлэл.
Харин тэр томилогдсон эмэгтэй бол гурван ч байнгын хороонд референтээр ажиллаж байсан. БНХАУ-д эмчийн мэргэжлээрээ магистр хамгаалсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн протез чанар муутай байдаг. Энэ байдлыг өөрчлөхөөр гүйж байгаа эмэгтэй.
Хүн томилогдохоор надаас үзэх гэхээс илүү тухайн салбараа өөд нь татаж байна уу гэх зэргээр харвал арай өөр дүгнэлтэд хүрэх байх. Томилсон нь үнэн.
Төрийн албанд тавигдах шаардлагын дагуу л томилсон. Миний туслахаар жил гаран ажилласан. Тэгээд намын бүлэгт ороод, дараа нь байнгын хороодод ажилласан бололтой байсан.
Шууд дамжуулалт үзэх:
