Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
30 мин өмнө
272
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах, буулгах арга хэмжээ авна

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас Оюутолгойн ногдол ашиг болон шатахуунтай холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Монгол Улсад ногдол ашиг өгнө. Авсан ашгаа яаж тараах нь манай улсын асуудал. Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргаад л гаргана. Аудитаар орсны дараа ногдол ашиг олгоно олгохгүй гэх шийдвэр гарна. 

Өнгөрсөн 7-р сараас хойш дэлхий даяар шатахууны хомсдолтой байлаа. Гаалийн мэдээллээс харж болно. Энэ сард харьцангуй гайгүй болж байгаа. 12 сард ч гэсэн гайгүй байна гэсэн хүлээлттэй байна.

Үнийг тогтворжуулах, үнийг буулгах арга хэмжээ авах саналыг ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг даалгаврыг өгсөн. Тэгэхээр үнэ тогтворжуулах, үнэ буулгах арга хэмжээ авна. 

Шууд дамжуулалт үзэх: