

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Тэрээр, Засгийн газраас Оюутолгой компанитай буюу Рио Тинто групптэй хувь нийлүүлэгч нарын хүрээнд хийсэн хэлцлийн үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн. Засгийн газар хувь нийлүүлэгч нарын гэрээг сайжруулах чиглэлээр гурван ажлын хэсэг гаргасан.
Өнгөрсөн 9-р сарын 11-нд Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирж Ерөнхий сайдтай уулзалт хийсэн. Энэ үеэр Монголчуудад Оюутолгой төслөөс ногдол ашиг өгөхийг бататган хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж, төсөвт өргөн барьсан.
Ингээд ард түмнээс гарсан санал асуулгын хүрээнд хуримтлалын сандаа авах буюу мөрдөгдөж буй Баялгийн сангийн хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж иргэд үзсэн. Иймээс Засгийн газар хуулиа татан авсан.
Миний бие ногдол ашгийг авах ажлын хэсгийг ахалж байна. Хэлэлцээрийн үр дүнд Рио Тинто групп болон Оюутолгой компаниас захидал ирсэн байгаа.
Захидлыг товчилвол, гэрээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа талархаж байна. Ногдол ашиг өгөх асуудлаар хоёр тал харилцан ойлголцсон. 2027 онд өгөх ногдол ашиг нь татвар, АМНАТ болон бусад хураамжаас тусдаа дүн гэдгийг бататгажээ. Төлөвлөгөө гаргаад гурван шаттай төвлөрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж, удахгүй ажлын хэсэгт төлөвлөгөөгөө ирүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Аман хэлцэл төдий байгаа юм биш үү гэсэн иргэдийн асуултад ийнхүү албан ёсоор хариулт өгч байна.
Шууд дамжуулалт үзэх:
