Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
223
Ц.Идэрбат: Бүх хүнд зээлээр өгөх гэж байгаа юм шигээр миний яриаг тасалж оруулсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат танилцууллаа.

Тэрээр, Мал аж ахуй, малчин, нийгмийн асуудал гээд олон зүйлийг цогцоор нь харж шийдвэрлэх шийдвэр гарлаа. Хэрэгжилтийг улирал бүрээр нь гаргах болно. Нийслэл болон манай яамны зүгээс идэш арга хэмжээг хийе, зах зээл дээр байгаа үнээр нь буюу хөдөөгөөс Дэнжийн мянга дээр ирдэг үнээр нь борлуулах ажлыг хийх гэж байгаа. 

Өнөөдрийн байдлаар хөдөө хонины мах 18 мянгатай байгаа бол Дэнжийн мянга дээр 19 мянга байгаа. Үхрийн мах хөдөө 20 мянга байгаа бол зах дээр 22 мянган төгрөг байна. Яг ийм ханшаар нь өвлийн идэш бэлдэх бололцоог нь олгоё гэж байгаа.  Аппликейшний зээл гэдгийг би буруу ойлголт өгөхөөр ярьсан бол уучлал хүсье.

Хэний ч амьдралд байх байхгүйн зовлон байдаг. Үнэхээр мах авах гэж байгаа мөнгө нь хүрэхгүй бол авах бололцоог нь гаргаж өгч байгаа. Тэрнээс бүх хүнд зээлээр өгөх гэж байгаа юм шигээр миний яриаг тасалж оруулсан.  Авах гээд боломжгүй байгаа хүмүүст л боломж олгож байгаа. Гэхдээ аль болох л зээл битгий аваасай гэж хүсэж байгаа. 

Шууд дамжуулалт үзэх: