Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2 цагийн дараа
764
Б.Баатархүү: Сураггүй алга болсон 36 настай эмэгтэйн явсан маршрутыг тогтоосон

Баянзүрх дүүрэгт 36 настай Ц.А аравдугаар сарын 29-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга Б.Баатархүү: БЗД-ийн иргэн 36 настай А гэрээсээ гарч яваад ирэхгүй байна гэх дуудлага мэдээлэл 10-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Ар гэрийнх нь дуудлага, мэдээллийг бүртгэж аваад тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна. 

Иргэн А БЗД-ийн нутаг дэвсгэрээс гараад явганаар 2.6км явсан гэдгийг камерын бичлэгээр тогтоосон.

БЗД-ийн нутаг дэвсгэрт нийт 19 мянган камер ажилладаг. Тухайн иргэний явсан зам дагуу нийт 2 мянга орчим камераас ач холбогдол бүхий 269 камерт үзлэг хийж, тухайн иргэний хамгийн сүүлд явсан маршрутыг тогтоосон. 

Чухаг хотхоноос гараад шинэ 100 айл руу явж байгаа нь хамгийн сүүлийн камерт өртсөн байсан. Цаашаа задгай талбай буюу аж ахуйн нэгж, айл өрх байдаггүй талбай руу байдаггүй. Ингээд камергүй бүс руу тухайн иргэн орсон байсан.

Ингээд хамгийн сүүлд камерт бичигдсэн байгаа бүсийн 216 тээврийн хэрэгслийн камерын тусламжтай авч, иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан. Өнөөдрийн байдлаар 5 удаагийн давхардсан тоогоор 1150 алба хаагчийн хүчээр самналтын ажлыг явуулж байна. 

Шууд дамжуулалт үзэх: