Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
217
О.Цогтгэрэл: Рио Тинто группээс ирсэн захидал албан ёсны гэхэд хэцүү

АН-ын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Албан ёсоор бичиг нь надад ирээгүй байгаа. 2024 оноос өмнө хүнд бэрх үеүдийг туулж байсан. Одоо бол асуудлыг зохих ёсоор нь шийдээд явах боломж бололцоотой. Нам гэдэг өөрөө амьд организм. Асуудал тулгарч байдаг, шийдээд маргааш руугаа алхах боломжтой. 

АН Засагт буцаж орно гэсэн албан болон албан бус ямар ч зүйл яригдаагүй. 

АН-ын бүлгийн үйл ажиллагаа хэвийн байгаа.

Ногдол ашгийн хувьд Рио Тинто компаниас захидал ирсэн байсан. Тэр бол албан ёсны гэхэд хэцүү зүйл. Тэр тайлбарыг нь харахад нэг удаагийн төлбөрийн шинжтэй зүйлийн тухай л яриа гараад байгаа. Үүнд сэрэмжтэй хандах ёстой гэж бодож байна. 

Шууд дамжуулалт үзэх: