М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.11.12 09:46
320
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд МУЭИС-д зочиллоо

Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь судалгааны их сургуулийн хувьд гадаад харилцаа хамтын ажиллагаанд онцгой анхаарч, олон  арга хэмжээг зохион явуулдаг. Энэ хүрээнд Монгол Улсад суугаа элчин сайдуудтай ажил хэрэгч уулзалтуудыг хийж ирсэн уламжлалтай.

Энэ удаа Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов, Элчин зөвлөхүүдийн хамт МУЭИС-д зочиллоо. Элчин сайд  Казахстан улсын гадаад харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, хоёр улсын стратеги түншлэл, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар эрдэмтэн судлаачидтай санал солилцов.

Энэхүү уулзалт  МУЭИС-д ЮНЕСКО-ийн “Research - to - Policy Transformation in Central Asia” тэнхим нээгдсэн үетэй давхцсан нь чухал ач холбогдолтой үйл явц боллоо. Дашрамд тэмдэглэхэд, өнгөрсөн долоо хоногт Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиев тус сургуульд зочилж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон ярилцсан билээ.  

Элчин сайдуудын уулзалт ярилцлагууд нь улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх гүүр болох, ялангуяа судалгааны их сургуулиудын эрдэм шинжилгээг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.