

Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир өмнөх жилүүдэд иргэд угаартаж барсан асуудлыг хөндлөө. Тэрээр “2019 оноос хойш 900 гаруй иргэн сайжруулсан нэртэй шахмал түлшинд угаартаж нас барлаа. Энэ бол МАН-ын нийслэлийг утаагүй болгоно гэсэн сурталчилгааныхаа хүрээнд сайжруулсан түлшээр дамжуулж, сонгуулийн санхүүжилтээ босгож байгаа хэрэг.
Үүнээс болж 900 гаруй иргэн угаартаж нас барчхаад байхад хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
2019 онд Толгойт, Налайхад сайжруулсан түлшний хоёр үйлдвэр барьсан. Энэ үйлдвэрүүд бидэнд хоёр их наядын өр үлдээсэн. Толгойтын үйлдвэр хаагдаад, Налайхынх нь л ажиллаж байна. жил бүр 300 тэрбумаар хятадаас хагас коксожсон түлш авч байна. энэ бол бас л МАН-ын бизнес. Иргэд түлшээ буруу түлж нас барлаа гэж доромжилж байсан.
Энэ жил Улаанбаатарт нэг л иргэн угаартаж нас барах юм бол Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой” гэв.
Шууд үзэх:
