

Аравдугаар сарын байдлаар инфляц 13.4 хувьтай байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэгээс байр суурийг нь тодрууллаа. Тэрээр
"Алдагдалтай төсвийг хэл ам, хүчинд автагдаж батлахаар болж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ талийж өглөө. Та бидний амьдралд мэдэгдэж байна. Засгийн газар энэ үнийг барих бодлого огт бариагүй.
Хавраас хойш төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмнэ гэж хагас жил ярьсан учраас хүнсний бүтээгдэхүүний үнэ нүдэн дээр нэмэгдчихсэн.
Гэр хороолол үнэхээр өрөвдмөөр байна. Гаднаа түлшгүй, юу идэж хонодог нь тодорхойгүй байна шүү дээ. Улс төрчид гадуур явж үз л дээ. Гэр хорооллоор явдаг улс төрч байна уу. Би Өлзийт хороололд байдаг малчныдаа очиж, тэр хавийн амьдралыг хардаг. Толгой шийр, таван цулын үнэ ч дийлдэхээ байсан.
Шатахууны хомсдолд салбарын сайд нь гарц гаргалгаа олох ёстой. Гэтэл хувь иргэн Ард түмний колонк байгуулна гээд явж байна. Тэрийг буруутгах аргагүй. Арга сүвэгчилж байгаа нь л тэр шүү дээ.
Засгийн газар өргөн хэрэглээний барааны үнийг бодлогоор барихгүй бол өсөөд л байна.
Шууд үзэх:
