

Үнийн өсөлт болон Оюутолгойн ногдол ашгийг талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн байр суурийг тодрууллаа. Тэрээр "Үнийн өсөлт ихтэй үед иргэдийн амьжиргааг дэмжих хэрэгтэй. 2014-2016 онд Монгол Улсын эдийн засаг унахад хоёрхон жилийн хугацаанд ядуурлын түвшин 10 хувиар нэмэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл олон хөтөлбөрүүд хэрэгжсэн боловч 2 орчим хувиар л буурлаа. Монголд гурван хүн тутмын нэг нь ядууралтай. Дараагийн гурван хүн тутмын нэг нь ядууралд ойрхон байна.
Нэг удаа ногдол ашиг тараалаа гээд иргэдийн амьдрал сайжрахгүй.
Зарим хүмүүсийн хувьд энэ мөнгө шаардлагагүй байж болно. Жишээ нь хүүхдийн мөнгөний гуравны нэг нь хадгаламж болдог. Ногдол ашиг ч бас тэгэх болов уу гэж бодож байна. Үнэхээр ядуурлын түвшинд байгаа хүмүүс бол хэцүү.
Хэрвээ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэж байгаа бол эргээд тэдгээр нь ашиг олох ёстой. Тиймээс хувьцаа, бонд маягаар авч болно. Тиймээс иргэдэд сонголт өгөх хэрэгтэй.
Барааны үнэ нэг удаа нэмэгдэхэд эргээд буурдаггүй юм байна шүү дээ. Үүний тод жишээ бол махны үнэ" гэлээ.
Шууд үзэх:
