

Ирэх даваа гарагт 2027 оны улсын төсвийг батална. УИХ-ын гишүүн М.Мандхайгаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр “Үр дүн нь тодорхой байж гишүүд хянана шүү дээ. Хөдөө аж ахуйн төсөв дээр 36 тэрбум төгрөг тавьсан. Энэ нь ямар ч тайлбар, шалгуур үзүүлэлтгүй. Дархан руу нүүлгэсэн ажилчид ихэнх нь буцаад хүрээд ирсэн. Энд ирсэн ажилчид байргүй учраас түрээсэлж байгаа. Тэр байрыг тохижуулахад мөнгө зарцуулах гэж байгаа бол маш үргүй зардал болно. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Би байнгын хорооны хурал дээр 36 тэрбумын задаргааг бичгээр өгөөрэй гэж тодорхой хэлсэн. Одоогоор ирээгүй байна.
2028 онд ахиад л ойлгомжгүй тоог асууж, сайд нар нь хариулсан болдог нөхцөл рүү л очно. Миний хувьд төсөв дээр эргэлзээтэй байна. Зарчмын хувьд эсрэг байр суурьтай байгаа. Цалин, тэтгэвэр нэмэх шаардлага бий. Гэхдээ эргээд л худалдан авах чадвар буурч, үнийн өсөлт нэмэгдэнэ” гэв.
Шууд үзэх:
