
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгаас алга болсон эмэгтэйчүүд болон салбарын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Г.Ариунбуян: Увс аймагт алга болсон эмэгтэйг 15 хоногийн турш 700 гаруй хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Эрлийн ажиллагааг зогсоосон байсан. Өнгөрсөн даваа гарагт ар гэрийнхний зүгээс эрлийн ажиллагааг нэг хоног явуулж өгөхийг хүссэний дагуу явуулсан боловч олоогүй.
Дуучин Ц.Ариунгоо нь ОБЕГ-ын үндэсний аврах бригадын хөгжмийн салбарт ажилладаг. Ямар нэгэн байдлаар ажлын байрны дарам шахалтад өртсөн зүйл байхгүй. Ажлаас гарах өргөдлөө албан ёсоор өгөөгүй. Цагдаагийн байгууллагатай хамтран 100 гаруй алба хаагчид эрэн хайж байна.
Франц улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд өндөр барилгад гарсан галыг унтраах зориулалттай 15 шатны автомашин нийлүүлэгдсэн. Үүний тав нь 14 давхарт үүрэг гүйцэтгэх боломжтой. Улаанбатаар болон Дархан, Эрдэнэт хотуудад эдгээр шатуудыг хуваарилаад, холбогдох сургалтыг зохион байгуулсан. Манай улсад 17-оос дээш давхар барилгад гал гарсан тохиолдолд унтраах ажиллагааг зохион байгуулах шат байхгүй.
Шууд үзэх:
