

Ханиад томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн сайд Э.Батшугараас тодрууллаа. Тэрээр "Өрхийн эмнэлгүүд өнгөрсөн Бямба гарагаас эхлэн уртасгасан цагаар ажиллаж байна. Хамгийн түгээмэл байгаа нь А хүрээний H1N1 гэсэн вирус байгаа.
Онцлог нь маш хурдан халуурдаг, шинж тэмдэг нь эмэгтэй хүн болон хүүхдүүдэд илүү байна. Харин хатгаа болж хувирах нь харьцангуй гайгүй байна.
Өнгөрсөн оны энд үед дэгдэж байсан вирус нь хатгаа болох нь хурдан байсан. Амбулаторид үзүүлж байгаа хүмүүсийн тоо өнгөрсөн оноос 46 хувиар өссөн байна. Гэхдээ хүндрээд эмнэлэгт хэвтэж байгаа тоо 27 хувиар буурсан байна.
Томуугийн эсрэг 500 мянган тун вакцин хийсэн. Зорилтот бүлгээ 98 хувь хамруулаад байна.
Шууд үзэх:
