Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
150
П.Мөнхтулга: Иргэд ногдол ашгаараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл инфляц өсөхгүй

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас ирэх оны төсөв болон Оюутолгойн ногдол ашгийн талаар тодрууллаа. Тэрээр "Төсөв их батлах нь муу зүйл биш. Хувийн хэвшил буюу төрөөс хамааралгүй зах зээл дээрээ төсөв нэмэгдэх нь чухал. Төрөөс хамааралгүй зах зээлд мөнгө төвлөрч байвал эдийн засаг тэлж, ДНБ өсөх ач холбогдолтой.  

Төсөв хоёр хэлбэрээр зарцуулагддаг. Урсгал зардал буюу сайд нарын зарцуулдаг мөнгө. Хөрөнгө оруулалт буюу тендер. Тендерт зарцуулах мөнгө ихсэх тусам шалгарсан компаниуд ажилчдынхаа цалинг тавьж, ажлын байр бий болгоно гэсэн үг.

Ирэх оны төсөв харьцангуй хөрөнгө оруулалтаа дэмжсэн төсөв болсон. Олон жил хүлээгдсэн сумын төвүүдийн замыг шийдсэн. Сайд нарын урсгал зардлыг нэлээн танасан.

Оюутолгойн ногдол ашгаар иргэд аппликэйшний болон хэрэглээний зээлээ төлнө. Ингэхэд инфляц өсөхгүй. Гагцхүү гадны бараа бүтээгдэхүүнийг авч, гадагшаа валют болгож урсгахгүй байхыг уриалмаар байна. Эдийн засгийн ойлголттой ард түмэнд жуулчилж явахдаа хүртэл өөрсдийн улсын хоолоо иддэг" гэлээ. 

Шууд үзэх: