М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.13 12:17
639
Ирэх оны төсвөөс иргэдийн хүртэх өгөөж

Монгол Улс 2027 оны төсвөө эцэслэн баталлаа. Сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Засгийн газрын зүгээс иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитой мэдрүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг боловсруулан батлуулаа" гэв. Тэрээр ирэх оны төсвөөс иргэд татварын ямар хөнгөлөлт эдлэх, цалин тэтгэвэр хэрхэн нэмэгдэх талаар дараах мэдээллийг өглөө.

Тэтгэвэр, тэтгэмж, цалин хэрхэн нэмэгдэх вэ?

-Ахмадын  тэтгэврийн 10 хувиар нэмнэ (Нэгдүгээр сарын 1-нээс)

-Төрийн нийт албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цаинг 20 хувиар нэмнэ (Дөрөвдүгээр сарын 1-нээс)

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 600 мянга болгон нэмэгдүүллээ

-Асаргааны тэтгэмжийг 40 мянгаар нэмэгдүүлж, 370 мянга болголоо

-Хүнд хэлбэрийн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг 40 мянгаар нэмэгдүүлж, 520 мянга болголоо

Татварын ямар хөнгөлөлт эдлэх вэ?

-792 мянган хүртэлх цалингийн орлогоос Хүн амын орлогын албан татвар авахгүй

-Ахмад настнууд болон зорилтот бүлгийн иргэдийн түгээмэл хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмийг үнэ төлбөргүй олгоно.

-Жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум бол татварыг 90 хувиар хөнгөлж, 1 хувийн татвар төлнө.

-6-10 тэрбум төгрөгийн борлуулалттай ААН-ийн татварын 25 хувийг 15 хувь болгож буурууллаа

-НӨАТ төлөх босгын хэмжээг 50 сая байсныг 400 сая болголоо. Ингэснээр 400 саяас дээш орлоготой ААН нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө гэсэн үг юм.

-Гарааны бизнес эрхэлж байгаа ААН-ийн нийгмийн даатгалын шимтгэлээс эхний гурван жилийн хугацаанд чөлөөлнө

-1.1 их наядын бизнесийн зээлийг төрийн банкаар дамжуулж гаргана. Жилийн 10 хувийн хүүтэй. Иргэнд 100 сая, ААН-д 300 сая хүртэлх гарах боломжтой.

-Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмжийн гаалийн болон албан татварыг гурван жилийн хугацаатайгаар чөлөөлж байна

-1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргана. 16 мянга орчим иргэд хамрагдах боломжтой. Эхний гурван жил 6 хувийн хүүтэй, дөрөв дэх жилээс эхлэн 12 хувийн хүүтэй.