

2027 оны төсвийг эцэслэн баталлаа. Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан Б.Найдалаа сайдын найдвар тасарлаа. Тэрээр дараах мэдээллийг өгөв.
“Эрчим хүчний салбарт 479 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Үүнээс 261 тэрбум нь хөрөнгө оруулалтын зардал. Энэ бол монгол Улсад тулгараад байгаа эрчим хүчний асуудлыг шийдэхэд үнэхээр хангалтгүй төсөв. Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлээд овоо дорвитойхон төсөв батлах гэж байсан боловч улс төржиж байгаад хууль буцаан татагдсан.
Ирэх онд эрчим хүчний салбарт олигтой хөрөнгө оруулалт хийгдэхгүй гэсэн үг. Жишээлбэл, 10 аймагт хийж байгаа дулааны цахилгаан станцын ажил зогсоход хүрч байна.
Энэ төсөв өмнөх оноос буурсан үзүүлэлт. Бусад салбаруудтай харьцуулаад үзээрэй.
Засгийн газар эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй гэдэг бодлогыг баримталж байна. Иймд Эрчим хүчний салбар алдагдлын хувьд хүнд байгаа" гэлээ.
Шууд үзэх:
