

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас Иргэн М.Орхонтуул “Ард түмний колонк” байгуулахаар ажиллаж буй тухай болон яамны төсвийн талаар тодрууллаа.
Тэрээр “Ямар ч иргэн шатахуун түгээх станц байгуулах эрхтэй. Гэхдээ хууль ёсны байх ёстой. Тусгай зөвшөөрөл авахад олон төрлийн материал шаардлагатай. Тэрийг авчхаж болох байх.
Шатахууны үнийг бууруулах тал дээр манай яамны зүгээ тооцооллоо гаргаад өгчихсөн. Одоо сангийн яам шийдэл гаргах ёстой.
2027 оны төсөвт шатахууны агуулах байгуулах төсөв үргэлжлүүлэн суулаа. 30-аад жил шатахууны агуулахыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байсангүй. 2026 оны төсвийн хүрээнд нэг сарын нөөцөө хадгалах савны ажлыг эхэлж, 14 хоногийн нөөцийн сав баригдаад дуусаж байна.
Энэ ажил үргэлжилж, ирэх оны төгсгөлд шатахууны гурван сарын нөөцөө хадгалдаг болно.
Манай яам 100 гаруй тэрбумын төсөвтэй. Улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг хэр нь хамгийн бага төсөвтэй байдаг” гэлээ.
Шууд үзэх:
