

Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас салбарын ирэх оны төсвийн талаар тодрууллаа. Тэрээр "Зүрх судасны өвчин чихрийн шижинтэй хүмүүс гурван төрлийн эмийг түгээмэл авдаг. Тэдний 80 хувь нь ахмадууд байна. Ахмадууд тэтгэврийнхээ 40-70 хувийг эмэнд зарцуулдаг. Тиймээс эмээ авч чадахгүй ямар нэгэн байдлаар эмээ цаг хугацаанд нь ууж чадалгүй тасалдуулдаг.
Иймд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг 220 төрлийн эмийг үнэ төлбөргүй авдаг болгож байна гэсэн үг.
Ингэснээр иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. Мөн эмээ тасалдуулснаас болж, өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтдэг тохиолдол буурах юм.
Өнгөрсөн онд Монгол Улсад 18 мянган иргэн нас барсны 11 мянга нь эрэгтэйчүүд байна. тэдгээрийн 70 хувь нь өөрсдийгөө архаг өвчтэй байсныг мэдээгүй. Тиймээс архаг хууч өвчтэй иргэд өрхийн эмнэлгийн хяналтад хамрагддаг болгоно.
Өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийг 12 хувиар нэмэгдүүллээ. Өрхийн эмнэлгүүд хорооныхоо иргэдийг бүртгэж, архаг хууч өвчтэй иргэдийг үнэлж, хяналтад авна. Ингэснээр бонус болгож, санхүүжилтийг 15 хувиар нэмэх зарчмаар ажиллана.
Шууд үзэх:
