

Имарт нь байгаль орчныг хамгаалах, Монгол Улсын цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 4.4 га талбайд ногоон байгууламжийг нөхөн сэргээж, олон нийтэд зориулсан амралт, танин мэдэхүйн орчныг бүрдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Сибирь гацуур, нарс, шинэс, улиас, хайлаас, хус, монос, гүйлс зэрэг төрөл бүрийн мод, бут сөөг тарьж, ногоон байгууламжийг бий болгосон бөгөөд иргэд байгальд ээлтэй орчинд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх, байгаль орчны талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт, уулзалтын зориулалттай саравч, амралтын сандал, эко сургалт, танин мэдэхүйн задгай талбай, мэдээллийн самбар болон чиглүүлэх тэмдэглэгээ зэрэг тохижилт, дэд бүтцийн ажлуудыг бүрэн хийж дуусгасан байна.
Одоогоор тарьсан мод, бут сөөгний ургалт, дасан зохицох нөхцөлийг хангах, ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг сайжруулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Цаашид ногоон байгууламж бүрэн төлөвшиж, иргэдийг хүлээн авах нөхцөл бүрдсэний дараа тус талбайг олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөж байна.
Имарт нь байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон ирээдүйг бүтээхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

