

Иргэн Г.Номин-Эрдэнэ битүүний өдрийг амралтын өдөр болгох өргөдөл санаачилжээ.
Тэрээр, Битүүн нь Цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдал дээр Битүүн нь ажлын өдөр байдаг тул Цагаан сарын баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан Битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачлагыг гаргаж байна гэжээ.

Тус өргөдөлд энэ сарын 16-ны өдрийн 14:39 цаг хүртэл иргэдээс санал авна. Одоогоор 4,420 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Тус өргөдлийг иргэд дэмжиж гарын үсгийн тоо 100,000 хүрвэл УИХ-аас ажлын хэсэг гаргах юм.
Дээрх өргөдлийг дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn/Detail?id=ce763644-f6a4-46fb-b75b-96754c4ad938
