Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
2026.11.16 10:25
310
Дорнод: Урьдчилсан байдлаар түймэрт 300 га талбай шатсан

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Хонгорын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 130 км/ хээрийн гал түймэр гарсан байна. 

Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:47 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан байна.