

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр, Тухайн үед сонсгол удирдахад хэцүү байсан байх. Гадаа хасах 35 хэмийн хүйтэн, бослого хөдөлгөөнтэй. Хууль зөрчөөд бүх хэвлэлийг сонсголд би оруулж байсан. Тэгэхэд намайг Үндсэн хууль зөрчиж байна шүү гэж зарим хүмүүс хэлж байсан. Нийт ард иргэдэд мэдээлэл өгөх ёстой, ард иргэдийн мэдэх эрхийг нээж байгаа сонсгол болохоор хэвлэлийнхнийг оруулах хэрэгтэй гээд оруулж байсан.
Нүүрсний сонсголын үеэр "Бодь"-той холбоотой олон асуудлыг гаргаж ирж ярьж байсан. Тухайн үед бидний толгойг эргүүлээд янз бүрийн хариулт өгөөд дууссан. "Бодь" гэх компанид нэгэнт боломж олгож байгаа бол тухайн компани санхүүгийн хүчин чадалтай байх ёстой. Өөрсдөө хөрөнгө мөнгөө босгож байх ёстой. Гэтэл тодорхой хэмжээний урьдчилгаа өгөөд явчихсан. Мөн нүүрсээр дэмжлэг үзүүлсэн. Нүүрс дээр хямдрал үзүүлсэн.
Тухайн үеийн сонсгол дээр банк дээр тодорхой хэмжээний өртэй, санхүүгийн боломж бололцоогүй компани байсан гэдгийг нь гаргаж ирж байсан. Давуу эрх олгосон, нүүрсээр худалдаа наймааг нь дэмжсэн. Өөрсдөө мөнгөө гаргаад ажлаа хийх ёстой байтал урьдчилгаа мөнгө авсан байна гэх асуудлыг ярьсан. Энэ өөрөө ноцтой асуудал. Яагаад тэр компанид бүрэн эрх олгосон. Нүүрсний сонсголын хамгийн гол асуудал нь энэ яригдсан. Тэгээд л дарагдсан. Тийм учраас асуудлыг дахиад нэг харах хэрэгтэй.
Нүүрсний сонсгол дээр яригдсан баримтуудыг хууль хяналтын байгууллага нь авч шалгах хэрэгтэй.
Шууд дамжуулалт үзэх:
