Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.11.16 12:19
357
Б.Энхбаяр: Х.Нямбаатар хэд хэдэн зүйл худлаа ярьсан

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Энэ оны 3-р сард Л.Оюун-Эрдэнэ ингэж л ярьж байсан. Ямар ч баримт байхгүй. Бичлэг байгаа гэж яриад л хуулийн байгууллага дээр очихоор бичлэг нь байхгүй болчихдог. Авлигын баримт нь хаана байгаад байгаа юм бэ гэхээр А.Амундра тэгж ярьсан гэдэг. Өөр ямар ч эх сурвалж байхгүй.

А.Амундра нь Л.Оюун-эрдэнийн хүн байсан. Бодь интернэйшнл компанийн захирал байсан. Миний дуудсан сонсголд ирээгүй. Зугтаад алга болчихсон. Монгол хаан жүжгийн продюсер. Монгол хаан жүжир руу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оруулж ирсэн 20 сая доллароос санхүүжилт авсан байж болзошгүй үйлдлийн баримтыг нь би гаргасан. 

Бодь интернэйшнл компанитай холбоотой сонсогол 2023 оны 12-р сарын 21-ны өдөр бүтэн явагдсан. Бүх үйл явдал нь байгаа. Өчигдөр Х.Нямбаатар хэд хэдэн зүйл худлаа ярьсан. Өөрийг нь УИХ-ын нүүрсний түр хорооноос шахан зайлуулсан юм шиг ярьсан. Өөрөө хотын дарга болсон. Хэн ч энэ хүнийг түр хорооны даргаас буулгаагүй. Хууль зүйн сайдаас буулгаагүй.

Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатараас мундаг хүн Монголд байхгүй гээд хотын дарга болгосон. 

Шууд дамжуулалт үзэх: