Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.11.16 13:07
315
Д.Ганбат: Ах нарынхаа ялгадсыг цэвэрлэж байна гэж Ерөнхий сайд байсан хүн нь ярьж байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.

Тэрээр, Харбины гэрээгээр түр сонсгол хийе гэдэг санал, санаачилга гаргасан. Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдээд, чуулган дээр яаж унасан гэдгийг нь та бүхэн харсан байх.

5 хувь хямдруулаад авъя гэсэн нүүрсийг өнөөдөр 50 хувиар нь зарж байна. Өөрөө борлуулна, өөрөө зөөнө гэсэн гэрээ хаана ч байхгүй. Өмнөх ах нарынхаа ялгадсыг цэвэрлэж байна гэх зүйлийг Ерөнхий сайд байсан хүн нь ярьж байсан. 

Мөн Монголбанкны мөнгөний бодлогын талаар сонсгол хийе гэсэн байгаа. Улс орон удахгүй Аргентин, Венесуэл, Непал шиг байдалд орох нь цаг хугацааны асуудал болсон. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт шилжих шаардлагатай болж байх шиг байна. Эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хэцүү байгаа. 

Шууд дамжуулалт үзэх: