

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд, Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамираас тодрууллаа.
Тэрээр, Татаас гэх зүйл яригдаагүй. Эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлүүдийг аж ахуйн нэгжүүдэд өгөөд, үнийг бууруулна. Улаанбаатар хотын дарга болон БАОАӨ-ийн сайдын хамтарсан тушаалаар Улаанбаатар хотод энгийн 92 хэрэглүүлэхгүй гэх үндэслэлтэй байдаг. Энгийн 92 шатахууны хүхрийн хэмжээ 500 ppm байдаг бол евро 92-ынх 10 ppm байдаг. Тиймээс аль болох түлхүү евро шатахууны үнийг буулгах байдлаар ярилцлаа. Одоогийн байдлаар шийдвэр гараагүй байна. Засгийн газрын хуралдаанаар шийд гарах байх.
Эхний ээлжид аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлнэ. Цаашлаад евро төрлийн шатахууны үнийг буулгахад ямар арга хэмжээ авч болох уу гэдэг дээр шийдвэр гаргана.
Энгийн 92 хүний биед хамгийн хортой, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувийг эзэлж байгаа. Киргизстан болон манай улсаас өөр К2 төрлийн шатахуун хэрэглэдэг орон байхгүй. Тэгэхээр урт хугацаандаа энгийн 92-оос татгалзах нь зүйтэй.
Шууд дамжуулалт үзэх:
