

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас "Бодь"-той холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Бүлгийн шийдвэр одоо гарах байх. Бүлгээс мэдээлэл хийнэ. Бүлэг дээр одоо ярьж байна. Өнөөдрийг хүртэл МАН эрх барьж байх хугацаанд гарсан авлига, хулгай, хүн амины хэрэг гээд зөндөө асуудал бий.
Х.Нямбаатарын ярьсан зүйл шинэ юм ерөөсөө биш. Тийм учраас "Бодь"-той холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулъя гэдэг бол төөрүүлэх арга хэлбэр.
2023 онд бүгдээрээ энэ киног үзчихсэн. Бүгд сууж байгаад АТГ-ын нүдэн дээр үзчихсэн. З.Дашдаваа даргын нүдэн дээр болсон. Оффтейк гэрээ, Бодь-той холбоотой бүх зүйлийг сонсчихсон. Одоо юуг нь сонсох гээд байгаа юм. Бүх мэдээлэл нь яваад байхад АТГ юу хийж байсан юм. АТГ газар дээр боогдсон хэргүүд нь яасан бэ.
АТГ гэж байна уу, ямар ч байсан тийм бичигтэй байшин бол байгаа. Дарга нь амьд уу байна уу гэж бүх Монголчууд асууж байна.
Гурван жил яригдаад нэг хүн лайв хийсний дараа бүгд сэрж байдаг байж болохгүй. Энэ асуудлаар ганц нэг сайдыг огцруулах асуудал яригдаж байгаа. Гэхдээ Монголын төрөөс МАН-ын огцруулахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.
Шууд дамжуулалт үзэх:
