Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.11.16 15:55
226
Агаарын бохирдол үүсгээд байгаа хэргийн эзэн АИ-92 шатахуун болов уу?

Утааг бууруулах ажлын хүрээнд нийт 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Энэ хугацаанд нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр сольж, аргаа ядахдаа айлуудын зуухыг хүртэл солиод амжсан. Гэвч энэ шийдлээр утаа буураагүй, амжилт олоогүй.

Ямар сайндаа л галын хайчиндаа байгаа юм биш үү гэх хошигнол хүртэл гарч байсан.

Харин өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир сэтгүүлч нарт ярилцлага өгөхдөө Энгийн 92 хүний биед хамгийн хортой, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувийг эзэлж байгаа. Киргизстан болон манай улсаас өөр К2 төрлийн шатахуун хэрэглэдэг орон байхгүй. Тэгэхээр урт хугацаандаа энгийн 92-оос татгалзах нь зүйтэй гэв.

Ингээд утаа, агаарын бохирдол үүсгээд байгаа хэргийн эзэн түлш, яндан, зуух, галын хайч ч биш АИ-92 шатахуун болов.

Зуух, яндан тарааж утаатай тэмцэх гэж хөглөж байх зуур 2023 онд 61 иргэн, 2024 онд 53, 2025 онд 9 иргэн угаарын хийн хордлогын улмаас амиа алджээ.

Гэвч одоог хүртэл бид утаанаас салж чадаагүй л байна. Магадгүй зуух, яндан тараана гэж ярихаа больсон цагт бид утаанаас салах бололтой.