Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.11.17 09:58
146
Зогсох эрхгүй эрчим хүчний салбарын төсөв 261 тэрбум

2027 оны төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар баталлаа. Төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын зарцуулах төсөв ямар байна вэ?

  1. - Боловсролын сайд Л.Энх-Амгалан — 1 их наяд
  2. - Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир — 6.2 их наяд
  3. - Сангийн сайд З.Мэндсайхан — 5.1 их наяд
  4. - Эрүүл мэндийн сайд Э.Батшугар — 6 их наяд
  5. - Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн — 1.9 их наяд
  6. - Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан — 1 их наяд
  7. - Батлан хамгаалахын сайд Д.Батлут — 1 их наяд
  8. - Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан — 770 тэрбум
  9. - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат — 649 тэрбум төгрөг
  10. - Шадар сайд Н.Номтойбаяр — 487 тэрбум төгрөг
  11. - Эрчим хүчний сайд Б.Найдалаа — 479 тэрбум
  12. - Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан — 432 тэрбум
  13. - Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир — 29 тэрбум төгрөг
  14. - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг — 29 тэрбум төгрөг
  15. - Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр — 200 тэрбум
  16. - Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр — 145 тэрбум төгрөг
  17. - Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням — 115 тэрбум төгрөг
  18. - Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин — 6 тэрбум
  19. - Шадар сайд Т.Доржханд — 4 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

Улаанбаатар хотын амин зүрх болсон Эрчим хүчний салбарт бага мөнгө тавьсан. Шинэ бүтээн байгуулалт хийгдэхгүй гэдгийг салбарын сайд Б.Найдалаа онцолсон.

Тодруулбал, 479 тэрбум төгрөгийн 217.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд, хөрөнгийн зардалд 261 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын хөрөнгийн зардалд 319.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс Эрчим хүчний салбараас илүү хөрөнгө оруулалтын зардал Соёлын салбарт хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирнэ. Хэзээ зогсох нь мэдэгдэхгүй амиа аргацааж байгаа Эрчим салбарт хэзээ анхаарах вэ?

Шууд дамжуулалт үзэх: