М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
361
У.Хүрэлсүх: Би ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна

Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрээр

"Сүүлийн нэг сар гаруй хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэр төрд зарим нэг гэмт хэрэгтнүүд халдлаа.

Ерөнхийлөгчийн нэр төрд халдана гэдэг бол ард түмний нэр төрд халдаж байна гэсэн үг. Хүн үнэмшихийн аргагүй гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Хэсэг чимээгүй явж, харлаа. Юм болгонд хариулт өгөөд, цахим орчинд бичээд байж болохгүй. Тиймээс өнөөдөр албан ёсоор байр сууриа илэрхийлж байна.

Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, намайг үүрэгт ажлаа өгч, үнэн худлыг тогтоо гэсэнтэй санал нэг байгаа.

Би ажиллах хугацаандаа эх орноосоо хулгай хийгээгүй. Харин алдагдсан үйлдвэрүүдийг олж, авчирсан. Би ажлаа хүлээлгэж өгчхөөд энгийн иргэн болно. Тэгээд хэвлэлийнхэнтэй олон зүйлийг ярина" гэв. 

Шууд үзэх: