

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоож цагдаагийн байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Ойн тухай хуулийн дагуу түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг ажилласан. БОУАӨЯ-наас ус, хөрс, амьтан, ургамлын чиглэлийн мэргэжлийн шинжээчдийг ажиллуулсан. Мөн дархан цаазат газрын хүн хүрэх боломжгүй хэсгүүдэд нисдэг тэрэг ажиллуулж, ажлыг шуурхай зохион байгуулсан.
Хуулийн хугацаанд буюу нэгдүгээр сарын 16-ны дотор хохирлын урьдчилсан хэмжээг гаргаж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Урьдчилсан байдлаар нийт 400 мянга гаруй га талбай түймэрт өртсөн.
Хохирлын хэмжээ өндөр байна. Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилж, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нэг сарын хугацаанд дүгнэлт гаргана. БОУАӨЯ дархан цаазат газар шатсантай холбоотойгоор хохирогчийн талаас оролцоно. Дархан цаазат газар учраас хохирлын хэмжээг гурав дахин өсгөж тооцно.
