Улс төр
2026.11.17 16:38
159
Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хорих арга хэмжээг өөрчлөх эсэхийг баасан гарагт хэлэлцэнэ

Сэтгүүлч Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал энэ баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-нд товлогдсон байна.

Б.Даваахүүг 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Шүүхээс гаргасан албан ёсны тоймд дурдсанаар, түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй. МСНЭ болон сэтгүүлчид сэтгүүлч Б.Даваахүүг гадуур шалгахыг шаардсаар байна.