Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.11.18 08:53
196
Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ-оор өнөөдөр хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 13:30 минутад хуралдана. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт болон бусад асуудлыг хэлэлцэнэ. 

Үүнд: 

- Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн 2026.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Бум-Очир 2026.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

- Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

- Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан зэргийг хэлэлцэнэ.