
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрээр "Төрийн тэргүүний байр суурийг хүндэтгэж байна. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг өөрсдийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлнө.
Гашуун сухайтын төмөр замын асуудал ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй. Энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс хүний өөрийнгүй албан тушаалаа өгөөд шалгуулах ёстой.
Ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хөрөнгө хураах хуулийг засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ. Оффтэйк гэрээнүүд бүгд ил болсон. Одоо нууж хаагаад байх зүйл байхгүй.
Д.Батлут сайд надад чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэхдээ өнөөдөртөө шийдээгүй. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ажлаа өгсөн энэ үед сайдыг чөлөөлбөл батлан хамгаалахын салбар эзэнгүй болох эрсдэлтэй.
Намын даргын хувьд МАН-д аудитын шалгалт оруулах хүсэлт гаргана" гэв.
Шууд үзэх:
