

Оюутолгойн ногдол ашиг 857 мянган төгрөгийг иргэдэд бэлнээр олгох эсэх талаар өчигдөр өргөдлийн болон эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгээс тодрууллаа.
О.Номинчимэг: Нийтийн өргөдлийг хэлэлцэж, 11 хүний бүрэлдэхүүнтэй, бүх намын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгууллаа. Хуримтлалын сангийн хүү нь 12 хувь. Энэ нь инфляцын хэмжэнээс бага учраас мөнгө арвижихгүй байна гэсэн үг. Тэгэхээр сайжруулахгүй бол тэнд хуримтлуулах шаардлагагүй.
Бэлнээр тараавал инфляц өснө гэдэг яриа их гарсан. Гэхдээ энийг ногдол ашиг орж ирэх хугацаатай уялдуулж, иргэддээ ээлтэй байдлаар шийднэ. Хэрвээ нэг удаагийн хууль өргөн барих шаардлагатай бол ажлын хэсэг эсвэл гишүүд аль нь ч санаачилж болно. Том хэмжээний өөрчлөлт оруулна гэвэл нэлээн том ажил болно.
Төр иргэдийнхээ итгэлийг алдсан учраас ногдол ашгаа бэлнээр авах гэж байна. Бид дүнгээ тавиулсан учраас илүү иргэдийнхээ хүслийг хүндэтгэсэн шийдвэр гаргах ёстой.
Шууд үзэх:
