Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.11.18 13:34
240
Д.Батлут: Ерөнхийлөгчийг огцорвол Х.Нямбаатар ирнэ гэснээрээ ирэх хэрэгтэй

Батлан хамгаалахын сайд  Д.Батлутаас тодрууллаа.

Тэрээр, Улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас энэ салбар эзгүй байх боломжгүй гээд өргөдлийг маань хойшлуулсан байгаа. 

Ерөнхийлөгчийн хувьд сүүлийн сар гаруй үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлсээр гүтгүүлсэн. Энэ хүн өөрийнхөө шийдлийг гаргасан байна. Ямар ч байсан албан тушаалаа өгөөд, хууль хяналтын байгууллагад хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхгүй байх нь чухал. Нөлөөлөл үзүүлэхгүй шалгуулахаар болсон нь зөв гэж харж байгаа. Тиймээс өөрийнх нь гаргасан саналыг дэмжинэ гэж бодож байна. 

Янз бүрийн худлаа зүйл яриад байгаа нөхөр Ерөнхийлөгчийг огцорвол өөрөө ирнэ гэснээрээ ирэх хэрэгтэй. Ирээд хууль хяналтын байгууллагын өмнө ижил тэгш оролцоотойгоор энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Хариуцлага гэж байх ёстой. Ард иргэдийг талцуулдаг байж болохгүй. 

Шууд дамжуулалт үзэх: