М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.18 13:37
179
Г.Дамдинням: Шатахууны олдоц сайжирснаар үнэ буурч байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Сангийн сайд, АҮЭБ-ийн сайд нарт өгсөн үүрэг даалгаврын дагуу шатахууны үнийг бууруулах арга хэмжээг авлаа.

Арван нэгдүгээр сарын 18-ны 00:00 цагаас эхлэн АИ-92 шатахууны үнийг 150 төгрөгөөр, Евро 3-аас дээш стандартын шатахууныг 1000 төгрөгөөр бууруулах шийдвэр гарлаа.

Арван нэгдүгээр сарын захиалга харьцангуй сайжирсан. Нийслэл болон орон нутагт шатахууны дараалал багассан. Энэ бол олон улсад нөхцөл байдал тогтворжиж байгаагийг илрэл юм. Өмнө нь үнийг бууруулах гэхээр олдоц муу байдаг байсан. Ирэх саруудад олдоц сайжрах болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ дайны нөхцөл байдлыг тааварлашгүй.

Тодорхой түвшинд үнийг бууруулж, түгээлтийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Монголбанкнаас 7 хувийн хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкинд олгож байгаа. Хөгжлийн банк ААН-үүдэд барьцаатай зээл олгож байгаа. Ингэснээр санхүүжилт хямдарч, нөөц бүрдүүлэх боломж бүрдэнэ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа.