М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.18 13:56
151
Ц.Идэрбат: Энэ жил 1990-ээд оноос хойш хамгийн их ургац авлаа

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрээр

“Монгол Улс энэ жил 1990-ээд оноос хойш хамгийн их ургац авлаа. 910 иргэн ААН-д 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг олголоо. Хаврын тариалалтын үеэр шатахууны асуудал ид эхэлж байсан ч 1245 иргэн, ААН-үүдэд хямд үнээр нийлүүлж ажилласны үр дүнд 1.4 сая тонн ургац хурааж авсан.

Монгол улсын хүн амын гурилын хэрэгцээгээ 100 хувь, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооныхоо 80 орчим хувийг хангах боломжтой болоо.  

Засгийн газрын зүгээс үнийн өсөлт ихтэй байгаатай холбогдуулан дотооддоо үйлдвэрлэдэг зарим бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор 120 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор баталсан. Нэгдүгээрт, улаанбуудайн 120 мянган тонны нөөцийг тариаланчдаас авлаа. Хүнсний ногооны нөөцийг дөрвөн төрөлд бүрдүүллээ. Гуравдугаарт, гурилын үнийг тогтворжуулах зорилгоор үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Дөрөвдүгээрт, хаврын тариалалтад шаардлагатай 5000 тонн шатахууныг нөөцлөх. Тавдугаарт, нөөцийн махыг бүрдүүлэхэд зориулж, хүүгийн татаасын дэмжлэг үзүүлнэ.

Өнөөдрийн хувьд ХХААХҮ-ийн салбар энгийн үгээр хэлбэл өвөлжөөндөө буугаад хадлангаа бэлдээд, идшээ идсэнтэй адил боллоо. Бүх бэлтгэлээ амжилттай хангаж, их хэмжээний ургацаа цасанд даруулалгүйгээр хурааж авч чадлаа” гэв.