

Бодь интернэшнлийн 110 сая долларын авлигын хэрэг эргэн анхаарлын төвд ороод байна. Энэ талаар хянан шалгах түр хороо байгуулах ажлыг санаачилсан Шадар сайд Н.Номтойбаяраас тодрууллаа.
Н.Номтойбаяр: Өнгөрсөн хавар Тавантолгой төмөр замыг Бодь компани гүйцэтгэсэнтэй холбоотой бүх асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан. Одоогийн байдлаар 27 гишүүн гарын үсэг зурсан байна.
Ардчилсан намаас О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Ц.Туваан, Г.Очирбат, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, Л.Гантөмөр, А.Ганбаатар, Ш.Бямбасүрэн, Д.Батбаяр, Ц.Баатархүү
Монгол ардын намаас Т.Аубакир, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин П.Сайнзориг
Үндэсний эвсэлээс Н.Номтойбаяр Д.Пүрэвдаваа, А.Ундраа, М.Сарнай
Хүн намаас Н.Мөнхсоёл, П.Ганзориг, Л.Энхнасан нарын гишүүд гарын үсэг зурсан. Энэ асуудлыг төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Зарим хүний яриад байгаа шиг ширээн дороо нуугаагүй. Хуулиараа 32 гишүүн гарын үсэг зурж байж УИХ-аар хэлэлцэнэ.
Хавар энэ асуудал яригдахад маш олон гишүүд хэвлэлээр дэмжиж байна, гарын үсэг зурна гэсэн боловч зураагүй. Хэрэгт нэр холбогдсон бүх хүмүүс ажлаа өгч шалгуулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэлж байна.
Гэрээ байгуулж байхад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын ерөнхийлөгч байсан Х.Баттулга гишүүний ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй.
2020 онд төрийн дансанд байгаа 3.9 тэрбумыг завшиж үргэдүүлсэн гэж намайг гүтгэсэн. Улмаар тухайн үед Х.Баттулга ерөнхий прокурорт чиглэл өгөөд миний бүрэн эрхийг УИХ-д оруулж ирж байсан. Тэр үед УИХ миний бүрэн эрхийг хамгаалсан ч би өөрөө сайн дураар чөлөөлөгдөж, хуулийн дагуу шийдүүлсэн. Надад 7.7 жилийн ял төлөвлөж байгаад таван жилийн ял оноосон. Нэг жил хилс хэргээр ял эдэлсэн. Дээд шүүх зүйлчлэл нь буруу байна гэж үзээд цагаатгасан.
Тэгэхээр одоо адилхан зарчим үйлчлэх ёстой. Тэр үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан Г.Занданшатар, Э.Оюун-эрдэнэ, Х.Баттулга гээд бүгд л адилхан шалгуулах хэрэгтэй.
Шууд үзэх:
