М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.18 16:22
198
Ш.Бямбасүрэн: Баасан гарагт хаврын морин уралдааны хуулийг хэлэлцэнэ

Хаврын морин уралдааныг сэргээх тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ. Баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төслийг санаачлагчдын нэг Ш.Бямбасүрэн гишүүнээс тодрууллаа.

Тэрээр “Орон нутагт ажиллахад уяачдын зүгээс маш их хүсэлт ирдэг. Хаврын морин уралдааныг хориглосноос болоод өв соёлоо тээж яваа залуусын эрх ашиг хөндөгдөж байна. Энийг зохицуулж өгөх хүсэлтийг их тавьдаг. Хүмүүисйн ярьдаг шиг хүчээр унуулаад, эрх зөрчөөд байгаа зүйл байхгүй. Хүүхдүүд өөрсдөө ч унах дуртай гэж хэлдэг.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжлээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд саналаа гаргаад ярилцах боломжтой.

Энэ хуулийг тал талын байр сууринааас харах ёстой. Хүүхдийн эрхийг ярьж байгаа хүмүүсийн асуудлыг ч бас маш нухацтай ярих нь зүйтэй.

Хуулийн төсөл дээр хаврын морин уралдаанд 14-өөс дээш насны хүүхэд морь унана гэж байгаа ч гэсэн эцэслэгдсэн хязгаар биш.

Бага насны хүүхэд өөрийгөө хамгаалж чадахгүй байна гэсэн учраас ийм санал гаргасан. Энийг дахин хэлэлцэх боломжтой” гэв.

Шууд үзэх: